Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна | Peak News

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна

Хүдэрчулууны Хулан
03 сарын 24, 2026

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг “Тийм ээ, бид сүрьеэг устгаж чадна”,  “Амлалтаа хэрэгжүүлье, хөрөнгө оруулъя, үйлчилгээг хүргэе!” уриан дор тэмдэглэж байна. Өдгөө Монгол Улс сүрьеэгийн өвчлөлөөр бүс нутагтаа эхний дөрөвдүгээр байрт орж байна. 

Энэ өдөр сүрьеэ өвчний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд  mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн ялангуяа уушгинд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг халдварт өвчин юм.

Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийдэг бөгөөд манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу уг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.

Сүрьеэ өвчин нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг бөгөөд ханиаж найтаах, нус цэрээ ил задгай хаях нь халдварт өвчин тархах аюулыг бий учир та өөрийгөө болон бусдыг ийм эрсдэлд бүү оруулаарай. 

Холбоотой сэдвүүд

сүрьеэ өвчин эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.