Б.Болормаа
03 сарын 07, 2021
Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 6-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
321 оны энэ өдөр Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.
1573 оны энэ өдөр Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
1799 оны энэ өдөр Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
1814 оны энэ өдөр Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.
1850 оны энэ өдөр АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.
1862 оны энэ өдөр Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.
1876 оны энэ өдөр алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.
1914 оны энэ өдөр Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.
1936 оны энэ өдөр Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.
1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Райн мөрний Ремаген хотод Людендорффын гүүрэнд Америкийн цэргүүд Германы цэргийг бүслэв.
1950 оны энэ өдөр Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.
1951 оны энэ өдөр Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
1965 оны энэ өдөр Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
1968 оны энэ өдөр Вьетнамын дайн: Өмнөд Вьетнам болон Америкийн цэргийн хамтарсан хүч Трүонг Конг Дин ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
1985 оны энэ өдөр алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
1986 оны энэ өдөр Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
1987 оны энэ өдөр Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.
1989 оны энэ өдөр Сальман Рашдигийн бичсэн "Сатаны эсрэг" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.
2007 оны энэ өдөр Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100% сонгож дуусчээ.
Мөн өнөөдөр Албани улсад “Багш нарын өдөр” болдог байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.