Б.Болормаа
03 сарын 11, 2021
Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 11-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
222 оны энэ өдөр Ромын эзэн хаан Элагабалусыг эхийнх нь хамт хороожээ. Босогчид тэдний цогцсыг Ромын гол гудамжаар чирч, Тибер мөрөнд хаясан гэдэг.
1702 оны энэ өдөр Англи даяар хэвлэгдэж байсан анхны сонин болох "The Daily Courant" сонины анхны дугаар хэвлэгджээ.
1757 оны энэ өдөр Хаант Оросоос Манжийн эсрэг тэмцэлд тусламж гуйхаар явсан Хотгойдын шадар ван Чингүнжав Манжид баривчлагдав. Тэр даруйдаа Чингүнжавын гэр бүлийг эхнэр, хүүхдийнх нь хамт Бээжинд цаазлан хороосон байна.
1784 оны энэ өдөр Мангалорын гэрээнд гарын үсэг зурснаар Англи-Мисорын эзэнт гүрний хооронд өрнөсөн хоёрдугаар дайн албан ёсоор өндөрлөв.
1824 оны энэ өдөр АНУ-ын Дайны асуудал хариуцсан яам Уугуул Америкчуудын харилцааны хороог байгуулжээ.
1848 оны энэ өдөр Луй-Хипполит Лафонтейн болон Роберт Болдвин нар Канадын бүс нутгийн анхны ерөнхий сайд нар болов. Ардчилсан сонгууль явуулахад тэдний санал тэнцсэн тул ийнхүү тэднийг хамтад нь ерөнхий сайд болгосон байна.
1851 оны энэ өдөр алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Риголетто" дуурь Венец хотны тайзнаа анх удаа тавигджээ.
1861 оны энэ өдөр Америкийн иргэний дайн: Эх газрын Америкийн анхны үндсэн хууль батлагдав.
1864 оны энэ өдөр Английн Шиффельд хотод үер бууж 238 хүн амиа алджээ.
1872 оны энэ өдөр Их Британийн нутаг дэвсгэрт олдсон хамгийн том нүүрсний уурхайг бүтээн босгох ажил Өмнөд Уэльс-д эхлэв.
1879 оны энэ өдөр Японы Рюүкюүгийн хаант улсын хаан Тай Шо эрх мэдлээсээ татгалзаж, тус хаант улс Японы нэгдсэн захиргаанд шилжжээ.
1913 оны энэ өдөр Хаант Оросын Гадаад явдлын сайд Сазанов Монголын төлөөлөгчдийг Петербург хотноо хүлээн авч уулзав.
1917 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн: Генерал Стенли Моадаар удирдуулсан Англи-Энэтхэгийн цэргийн нэгдсэн хүч Багдадыг эзлэн авав.
1918 оны энэ өдөр Испанийн ханиадны анхны тохиолдол илрэв. Тухайн цаг үедээ дэлхий даяар тархаж, олон нийтийг айдас хүйдэст автуулж байсан гэдэг.
1931 оны энэ өдөр Зөвлөлт холбоот улсад бүх нийтийг хөдөлмөр болон батлан хамгаалах үйлсэд дайчлах аян эхэлжээ.
1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүч АНУ-ын Номхон далайн усан флотыг цохих зорилготой "Тан 2" ажиллагааг эхлүүлжээ.
1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Дайны үеэр Японы тоглоомын улс болж хэсэг хугацаанд байгуулагдсан Вьетнамын эзэнт гүрэн байгуулагдаж, хаан ширээнд Бао Дай суув.
1946 оны энэ өдөр Аушвицын бөөнөөр хорих лагерийг Британийн цэргүүд эзэлжээ.
1975 оны энэ өдөр Вьетнамын дайн: Хойд Вьетнам болон Вьет Конгын босогчид Өмнөд Вьетнамын Буон Ма Туот нэгдэлийг эзэлж, хяналтаа тогтоов.
1977 оны энэ өдөр Исламын шашны Ханафи хөдөлгөөний зэвсэглэсэн этгээдүүд АНУ-ын нийслэл Вашингтон хотын нэгэн барилгад 130 гаруй хүнийг барьцаалсантай холбогдуулан АНУ-д суудаг Исламын гурван улсын элчин сайд нар хэлэлцээрийн ширээний ард суужээ.
1978 оны энэ өдөр Палестины Фатах бүлэглэл Израйлийн цэргийн автобус руу агаарын дайралт хийсний улмаас 37 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.
1983 оны энэ өдөр Пакистан улс цөмийн зэвсгийн туршилтаа амжилттай болгов.
1985 оны энэ өдөр Михайл Горбачёв Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.
1990 оны энэ өдөр Литва улс ЗХУ-аас албан ёсоор тусгаар тогтнов.
1990 оны энэ өдөр Чили улсын түүхэнд 1970 оноос хойш ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Патрисио Айлвин тангараг өргөжээ.
1993 оны энэ өдөр Жанет Рено АНУ-ын Сенатын танхимд сонгогдов. Дараа өдөр нь түүнийг АНУ-ын ерөнхий прокуророор томилж, энэ суудалд суусан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
1999 оны энэ өдөр Энэтхэгийн "ИнфоСис" компани НАСДАК-ын индекст бүртгэгдэв. Ингэснээр тус индекст бүртгэгдсэн Энэтхэгийн анхны компани болсон юм.
2004 оны энэ өдөр Францын нийслэл Парис хотын төмөр замд оргил цагийн үеэр бөмбөг дэлбэрч 192 хүн амиа алджээ.
2006 оны энэ өдөр Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мишель Башеллет тангараг өргөснөөр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.
2007 оны энэ өдөр Гүржийн нутаг дэвсгэрт хамаарах Абхазын Кодори тосгонд ОХУ-ын нисдэг тэрэг нэвтэрсэнтэй холбогдуулан Гүржийн зүгээс ОХУ-д шаардлага тавьжээ. Гэсэн ч ОХУ тус шаардлагыг хүлээн аваагүй юм.
2009 оны энэ өдөр Германы Винненден сургуулийн төгсөх ангийн сурагч Тим Крешнер гэгч сургуульдаа гал нээж 16 сурагч амиа алдан 11 сурагч шархаджээ.
2010 оны энэ өдөр Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон эдийн засагч Себастиан Пиньераг тангараг өргөж байх үеэр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
2011 оны энэ өдөр Японы дорно хэсэгт орших Сендай хотод 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдсэн цүнами болов. Байгалийн гамшгийн улмаас тус мужид орших "Фүкүшима дайичи" цөмийн эрчим хүчний станц хүчтэй гэмтэж, цацрагын аюулын хэмжээ долоодугаар төвшинд хүрсэн юм. Энэ нь Чернобыл дахь цөмийн цахилгаан станцын сүйрлээс хойшхи хоёр дахь томоохон сүйрэл болсон билээ.
2012 оны энэ өдөр Афганистаны Кандагар хотын Панжвай дүүрэгт Америкийн цэрэг гал нээж 16 энгийн иргэн амиа алдав.
2016 оны энэ өдөр Бразилийн Сан Паулу хотод олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж, зарим хэсэгт нь хөрсний нуралт болжээ. Байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 21-д хүрсэн байна.
Мөн энэ өдрийг:
Литва - Тусгаар тогтнолын өдөр
Америкийн Нэгдсэн Улс - Жон Апплсийдийн өдөр
Лесото - Мошоешо хааны өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.