Б.Болормаа
03 сарын 05, 2021
Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 5-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
1046 Алдарт зохиолч, түүхч Насир Хусрав Ойрхи дорнодоор хийсэн долоон жилийн аялалаа эхлүүлжээ. Энэ аялалынхаа дараа тэрээр "Сафарнама" судрыг бүтээсэн юм.
1496 оны энэ өдөр Алдарт аялагч, зохиолч, эрдэмтэн Жон Кабо үл мэдэгдэх газар орон нээж, улмаар тэр газраа хүүгийнхээ хамт захирах хүсэлтийг Английн хаан VII Хенрид илгээжээ.
1616 оны энэ өдөр суут одон оронч Николай Коперник "Тайван ертөнцийн өөрчлөлт" номыг хориотой номын жагсаалтад оруулав. Үүнээс 73 жилийн дараа түүний номыг олон нийтэд хэвлэн тараажээ.
1824 оны энэ өдөр Англи-Бирмийн анхдугаар дайн: Британийн арми Бирма улсад дайн зарлав.
1836 оны энэ өдөр зохион бүтээгч Самуэль Кольт 34 калибрийн цэнэглэдэг гар буундаа зохиогчийн эрх авчээ.
1868 оны энэ өдөр Италийн алдарт "Ла Скала" дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын "Мефистофль" дуурь анхлан тавигджээ.
1872 оны энэ өдөр зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.
1912 оны энэ өдөр Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.
1933 оны энэ өдөр Их Хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бүх банкны гүйлгээг тодорхойгүй хугацаагаар хаав.
1940 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин болон улстөрийн товчооны зургаан гишүүний шийдвэрээр Польшийн тэрс үзэлтэй гэгдэх 25,700 иргэн, улстөрийн хэргээр хоригдож байгаа 14,700 иргэнийг цаазлах шийд гаргав.
1963 оны энэ өдөр Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.
1965 оны энэ өдөр Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.
1970 оны энэ өдөр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.
1979 оны энэ өдөр Зөвлөлийн "Венера 11", "Венера 12" хөлөг болон Герман-Америкийн хамтарсан "Хелиос II" хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.
1981 оны энэ өдөр Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.
1982 оны энэ өдөр Зөвлөлийн "Венера 14" хөлөг Сугар гараг дээр газарджээ.
1984 оны энэ өдөр Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.
Мөн энэ өдрийг:
Азербайжан - Биеийн тамирч, спортын өдөр
Хятад - Лей Фенг суралцах өдөр
Вануату - Гаалийн ахлах ажилтнуудын өдөр
Иран - Мод тарих үндэсний өдөр хэмээн нэрийдэн тус тус тэмдэглэн өнгөрөөдөг байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.