Б.Болормаа
03 сарын 06, 2021
Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 6-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
МЭӨ 12 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан Августус нэрээ Понтифекс Максимус болгон өөрчлөхөөр болжээ.
1521 оны энэ өдөр Гуам улсыг Фердинанд Магеллан илрүүлэв.
1820 оны энэ өдөр Миссури муж АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монротой харилцан ойлголцлын санамж бичиг зурснаар бүс нутгийнхаа хэмжээнд боолын худалдааг хориглосон байна.
1834 оны энэ өдөр Канадын Торонто хотыг байгуулж эхэлжээ.
1836 оны энэ өдөр Техасын хувьсгал: Техасын хувьсгалын төлөө тэмцэгч 187 тэмцэгчийг Мексикийн 3,000 цэрэг 13 хоног бүслэлтэд оруулсын эцэст удирдагчдыг нь хороосноор бослого дарагдав.
1869 оны энэ өдөр алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.
1882 оны энэ өдөр Сербийн хаант улс дахин байгуулагджээ.
1899 оны энэ өдөр Баейр эмийн үйлдвэр "Аспирин" эмийг худалдаалах эрхийг авав.
1902 оны энэ өдөр Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.
1912 оны энэ өдөр Итали-Туркийн дайн: Италийн арми дайнд анх удаа нисэх онгоц ашиглаж эхэлжээ. Тэд Туркийн Жанзур мужийг бөмбөгдсөн юм.
1913 оны энэ өдөр Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонин анх удаа хэвлэгдэв. Үүнээс Монголын орчин цагийн сэтгүүл зүй үүсч хөгжсөн гэж үздэг.
1921 оны энэ өдөр Монгол Ардын Засгийн газраас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулав.
1921 Португалийн коммунист нам байгуулагджээ.
1930 оны энэ өдөр Олон улсын ажилгүйдлийн өдрийг тэмдэглэхтэй холбогдож Коминтерн эсэргүүцэл өрнүүлж эхлэв.
1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистийн Германы сүүлийн цэргийн ажиллагаа болох "Сэргэсэн Хавар" ажиллагаа эхэлжээ.
1946 оны энэ өдөр Вьетнамын эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономи эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрэв.
1953 оны энэ өдөр ЗХУ-н Коммунист намын ерөнхий нарын бичгийн дарга ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.
1957 оны энэ өдөр Гана улс Британийн дарангуйллаас мултарсан Африкын анхны улс болов.
1964 оны энэ өдөр "Исламын Үндэстэн" хөдөлгөөний удирдагч Элижа Мухаммад алдарт боксчин Кассиус Клейн нэрийг өөрчилж Мухаммад Али нэр хайрлав.
1964 Грекийн хаан ширээнд II Константин суув.
1967 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч агсан Й.Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэжээ.
1975 оны энэ өдөр Америкийн иргэн Запрюдерын гэрээсээ бичсэн сонирхогчийн бичлэг анх удаа олон нийтэд ил болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн халдлагыг дүрс бичлэгийн камерт бичин үлдээсэн юм.
1975 оны энэ өдөр хилийн маргаантай байсан Иран болон Ирак улс Алжир улсад нэгдсэн ойлголтод хүрч маргаанаа таслажээ.
1987 оны энэ өдөр Британийн "MS Herald of Free Enterprise" хөлөг 90 секундын дотор живж 193 хүн амиа алдав.
1992 оны энэ өдөр Микеланжело нэртэй компьютерийн вирус тархаж эхлэв.
2008 оны энэ өдөр Иракын Багдад хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 68 хүн, Йзрайлийн Йерусалем хотод буутай этгээд халдлага үйлдэж найман оюутан амиа алджээ.
Мөн энэ өдрийг:
Өнөөдөр Европын “Хүний эрхийн өдөр” юм
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.