Газар өмчлөх талаар мэдээлэл өгөх өдөрлөг Дүнжингаравт болж байна

Л.Баяржаргал
09 сарын 04, 2017

Нийслэлийн иргэдийн эзэмшиж буй 3442 нэгж газрыг оршин сууж буй иргэдэд нь өмчлүүлэх зорилготой гурван сарын аяныг энэ сарын 4-өөс эхлэн НЗДТГ-аас зарласан. Тус аяны хүрээнд эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлийн Газрын албанынхан өнөөдөр Дүнжингаравт зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.