Б.Болормаа
02 сарын 19, 2021
Дэлхий дахинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
- 1649 оны энэ өдөр Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
- 1674 оны энэ өдөр Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америкийн Нью-Амстердам хот нэрээ Нью-Йорк болгон сольсон байна.
- 1819 оны энэ өдөр Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж, Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
- 1846 оны энэ өдөр өөрсдийгөө улс гэж зарлаад байсан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж, Техас муж улс болов.
- 1878 оны энэ өдөр Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж, сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авч байжээ.
- 1913 оны энэ өдөр Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан Ерөнхийлөгч болжээ.
- 1915 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.
- 1949 оны энэ өдөр Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
- 1953 оны энэ өдөр АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргаж байжээ.
- 1959 оны энэ өдөр Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
- 1960 оны энэ өдөр Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
- 1985 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гаржээ.
- 2002 оны энэ өдөр NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
- 2011 оны энэ өдөр Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийжээ.
Мөн энэ өдрийг:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.